Зурагзүйн тухай

- “Зураг зүй” гэдэг нь газрын гадаргын дүрс, байгаль зүй тогтол, нийгмийн үзэгдэл юмсын хоорондын харилцаа хамаарал, учир шалтгааныг шинжлэн дүгнэж, тэдгээрийн цаашдын хувьсал өөрчлөлтийн чиг хандлага, нийгэм эдийн засгийн хөгжлийн үзүүлэлтийг харуулсан тодорхой зориулалтын тусгал, масштаб бүхий газрын зураг атласыг тоон болон дүрслэлийн аргаар зохиож хэвлэх үйл ажиллагааг хэлнэ.

Зураг зүйн бүтээлүүдэд:
а. Газрын зураг
б. Глобус—Дэлхийн болон бусад гариг ертөнцийн зураг дүрслэлийг зураг зүйн тусгалын гажилтгүй, масштаб нь бүх чиглэлдээ тогтмол хэлбэрээр үзүүлсэн бөмбөрцөг загварыг хэлнэ.
г. Атлас—Нэгдсэн программаар зохиож, ном хэлбэрээр хэвлэн гаргасан, системчлэгдсэн газрын зургуудын цогц бүтээл юм.

Газрын зургийн үндсэн элементүүдэд:
1. Зураг зүйн дүрс
2. Зургийн тайлал
3. Газрын зургийн хүрээний чимэглэл зэрэг орно. Үүнээс:

Газрын зургийг агуулгаар нь
- Ерөнхий
- Сэдэвчилсэн
- Тусгай зориулалтын

Ерөнхий газрын зураг гэдэг нь газрын зургийн ланд шавтын үндсэн элементүүд ба түүнтэй холбоотой нийгмийн үзэгдлийг үзүүлнэ. Жишээлбэл: газрын гадарга, ус, ургамал гэх мэт.

Сэдэвчилсэн газрын зураг гэдэг нь янз бүрийн байгаль, нийгэм эдийн засгийн үйл явдал, тэдгээрийн хоорондын холбоо нэгдэл зэргийг үзүүлсэн томоохон хэмжээний зургуудыг хэлнэ. Сэдэвчилсэн газрын зургийг байгалийн, нийгмийн гэсэн хоёр бүлэгт хувааж үздэг.

Тусгай зориулалтын зураг гэж тодорхой асуудлыг шийдвэрлэх буюу хэсэг бүлэг хүмүүсийн эрхэлж буй үйл ажиллагаанд зориулсан зургийг хэлнэ. Эдгээр нь ихэвчлэн техникийн зориулалттай байна. Жишээ нь: техникийн зураг, инженерийн байгууламж, газар зохион байгуулалт, төлөвлөлт, нислэгийн зураг, кадастрын бүртгэлийн зургууд зэрэг орно.

Газрын зургийг масштабаар нь гурав ангилж үзнэ. Үүнд:
- 1:200 000 ба түүнээс жижиг масштабын зургуудыг жижиг масштабын зураг.
- 1:25 000 – 1:100 000-ны масштабын зургуудыг дунд масштабын зураг.
- 1:10 000 ба түүнээс том масштабын зургуудыг том масштабын зураг гэж тус тус ангилна.
- Жижиг масштабын зургийг улс ардын, аж ахуйн төлөвлөлт, хот суурин ба томоохон барилга байгууламжийн зураг төсөл зохиох, байгалийн нөөц баялгийг судалж илрүүлэх зэрэг улс орныг бүхэлд нь хамарсан том хэмжээний ажлыг төлөвлөх асуудлыг шийдвэрлэхэд хэрэглэнэ.
- Дунд масштабын зураг нь жижиг масштабын зургийг бодвол харьцангуй тодорхой дүрслэх учир түүнийг авто ба төмөр зам, инженерийн шугам сүлжээний болон төв суурин газрын ерөнхий төлөвлөгөө зохиох, ашигт малтмалын эрэл хайгуул хийх зэрэг ажлуудад хэрэглэнэ.
- Том масштабын зургийг хотын ерөнхий төлөвлөгөөний ажлын зураг, барилга байгууламжийн төсөл зохиох, ашигт малтмалын нарийвчилсан хайгуул хийх, ордын нөөцийн тооцоо хийх зэрэг төрөл бүрийн ажилд өргөн хэрэглэдэг.
- 1:5 000 ба түүнээс том масштабын газрын зургийг план зураг гэнэ.
- План нь газрын гадаргын багахан хэсэг ба түүн дээрхи биет юмсыг дэлхийн нуман гадаргын гажилтыг тооцохгүйгээр төсөөтэй байдлаар нь багасгаж дүрсэлдэг бол жижиг ба дунд газрын зургийн масштаб дээр газрын гадаргын ихээхэн хэсгийг дэлхийн нуман гадаргын гажилтыг тооцож, математик зураг зүйн тодорхой тусгалаар цаасан дээр жижигрүүлэн дүрсэлнэ.

3 comments:

  1. Сайн байна.Маш сайн байна.Гэхдээ ашигласан материалаа дурдвал хүмүүст илүү хүртээмжтэй байна байхдаа.

    ReplyDelete
  2. Нэг IP-с дахин санал өгөхгүй байхыг хүсье.Бичлэгийн үнэлгээний чанарт муугаар нөлөөлнө.

    ReplyDelete
  3. сэдэвчилсэн зургыг өдөр тутуамд хэрхэн ашиглах вэ

    ReplyDelete

Энд сэтгэгдлээ үлдээнэ үү...