Дэлхий дахинд анхны газрын зураг, анхны газрын хэмжилт хийж эхэлсэн цагаас энэ ШУ-ны эхлэл тавигдсан бөгөөд цаг хугацааны хувьд түүхчид одоо болтол маргалдсаар МЭӨ үе рүү орчихсон явж байгаа. Ийм эртний баялаг ШУ-ны салбарын байгууллага монгол төрийн захиргаанд анх үүсч хөгжсөний 40 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна.
Ойг угтаж төрөл бүрийн спортын тэмцээн наадмууд, эрдэм шинжилгээний хурал, уралдаан тэмцээнүүд, уулзалт ярилцлагууд зохион байгуулагдаж байна. Спортын уралдаануудад 60 гаруй багийн 320 гаруй тамирчид спортын 6 төрлөөр өрсөлдөж дүнгээ гаргалаа. Тэмцээнд1. ЗТБХБ яам багийн дүнгээр тэргүүлж шилжин явах цомын эзэн болсон бол
2. Монмет инженеринг компани
3.ГХБГЗЗГазар удааллаа.

ШУТИС дээр болсон Эрдэм шинжилгээний бага хуралд 20 гаруй илтгэл орж хэлэлцэгдэн салбарын өнөө үеийн болон цаашдын чиг хандлагын талаар ярилцаж санал бодлоо солилцлоо.
Ахмадын өдрүүдийг тохиолдуулан салбарын хэмжээнд ажиллаж байсан ахмадуудыг хүлээн авч уулзаж үдийн зоог барьлаа.Ийнхүү эдгээр өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлж байнаа салбарынхаа 40 жилийн ойн баярын мэндийг зөвхөн геодезийн тогооноос гадна гадаад дотоодын зам, барилга, уул уурхай, дэлхий судлалын байгууллагууд, төсөл хөтөлбөрүүдэд ажиллаж салбараа төлөөлж яваа мянга мянган мэргэжил нэгт нөхөддөө баярын мэнд хүргье.
0 Сэтгэгдэл:
Post a Comment
Энд сэтгэгдлээ үлдээнэ үү...