Еох блог хөтлөх нэг бодлын албан ажил биш ч гэсэн хийх үүрэгтэй юм шиг л санаа зовхиймдаа. Сүүлийн мэдээг оруулснаас хойш жил болох шахаж хэхэ....
Монгол улсад дагаж мөрдөх заавар стандарт гэдэг бол нийтийн хүртээл байдаг бөгөөд түүнийг нийтэд дэлгэрүүлж мөрдүүлж, биелэлтэнд хяналт тавих нь тухайн төрийн байгууллагын үүрэг байдаг. Иймээс энэхүү зааврыг олон нийтийн хүртээл болгож байна.
Ингээд МУ-н ЗТБХБ-ын сайдын 2011 оны 131 тоот тушаалын хавсралтыг хүргэж байна.
Зорилго
Монгол улсын хэмжээнд суурилуулагдсан GPS-н байнгын ажиллагаатай станцуудын өдөр тутмын үйл ажиллагаанд баримтлах ажлын нэгдсэн дарааллыг бий болгоход энэхүү зааврын зорилго оршино.
Зорилтууд
GPS-н байнгын ажиллагаатай станцын эд ангиудын техникийн шаардлагыг тодорхойлж, жагсаалт гаргаж мөрдүүлэх
GPS-н байнгын ажиллагаатай станцын суурилуулалтын ажлын дарааллыг гарган мөрдүүлэх
GPS-н байнгын ажиллагаатай станцуудын үйлдвэрлэгчээс хамаарсан өөр өөр төрлийн өгөгдлийг нэг хэв маягт хөрвүүлэн нэгдсэн сан үүсгүүлэх
Өгөгдлийн чанарыг үнэлэх ажлыг нэг хэв маягаар гүйцэтгүүлж, үнэлэлт дүгнэлт хийдэг болгох
Хамрах хүрээ
Монгол улсын хэмжээнд энэхүү зааврын дагуу суурилуулагдан ажиллаж байгаа төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын GPS-н байнгын ажиллагаатай станцуудад энэхүү зааврыг дагаж мөрдөнө.
http://share.gogo.mn/JatjsW0aIh80811304415878/Zaawar.7z
0 Сэтгэгдэл:
Post a Comment
Энд сэтгэгдлээ үлдээнэ үү...