ITRF WGS84 TM UTM ?(Draft)

Бидний амьдарч байгаа дэлхий хэмээх энэхүү хатуу биет нь гариг эрхэс болон дэлхий дээр болж байгаа янз бүрийн физик нөлөөллөөр хэлбэр дүрсээ өөрчлөн(маш бага хэмжээгээр) элдэв деформацид орж байдаг. Энэ нь дэлхийн төв болон бусад хөдлөшгүй гэж үзсэн эхлэл цэгүүдийг байнга өөрчилж байдаг. Иймд бид хэрэглэж байгаа солбицлын системээ алдаагүй зөв хэрэглэж байхын тул системийн эхлэл цэгийнхээ байрлал болон вектор засварыг сольж шинэчилж явах шаардлага гардаг. Үүнээс үүдэлтэй миний доор ярих олон төрлийн солбицлын системүүдийн нэршил гарч бид төөрөлдөх боллоо.

ITRF
АНУ-ын International Earth Rotation and Reference Systems Service(IERS) байгууллагаас анх 1988 онд ITRF(International Terrestrial Reference System) гарган дэлхий нийтээр ашиглаж эхэлсэн бөгөөд 2008 оныг хүртэл тус солбицлын системийг 11 удаа шинэчилсэн байдаг. Олон улсын гадаргын систем(миний орчуулж байгаа нь) бөгөөд энэ солбицлын системийг 1988 оноос хойш хөгжүүлж ирсэн бөгөөд солбицлын системийн эхлэл цэгийг дэлхий дээр жигд тархсан GPS-ийн байнгын ажиллагаатай станцуудаас мэдээлэл хүлээн авах замаар тодорхойлж тэрэнгээрээ засвар бодож шинэчилж байдаг. Хамгийн сүүлд иргэний хэрэгцээнд ITRF 2008 системийг шинэчилж гаргасан ба энэ нь 800 гаруй станцын өгөгдлийг ашиглан шинэчилсэн байна. ITRF 2000 систем нь сүүлийн 10 жил маш тогтвортой байсан ба 4мм-ийн шилжилт гарсан байдаг.
Энэ нь 3 хэмжээст солбицлын систем бөгөөд эллипсоидийн хувьд 1997оны 0
TM48 тусгагаас (datum ITRF)-UTM48 (datum WGS84) хөрвүүлэх
http://www.youtube.com/watch?v=UTGzym_Ygpk


За тэгж байгаад энэ сэдэвээ гүйцээнэ ээ.
Бидний хэлж заншсан ITRF гэдэг нь дээрхи ITRF солбицлын системийн ITRF97 буюу 97 оны мөчлөгийг хөдөлгөөнгүй гэж сонгон авсан эрин дэхь тооллын систем гэсэн үг бөгөөд 2008 оноос өмнөх Улаанбаатар, Төвийн болон Хангай, Газар тариалангийн бүс нутгийн кадастрын зураглал болон байр зүйн зураглалын ажлууд энэ системд хийгдсэн байдаг бөгөөд хавтгайд хөрвүүлэхдээ Transverse Mercator(TM) проекцоор шилжүүлсэн байдаг. Энэ нь Universal Transverse Mercator проекцоос scale factor(масштабын итгэлцүүр)-ээр өөр (UTM s=0.9996, TM s=1.0) байдаг. Үүнээс үүдэн манай инженерүүд нэр томъёон дээр буруу зөрүү хэлэх нь байдаг.

Уншигчийн хүсэлтээр ITRF(TM-проекцоор хавтгайд шилжүүлсэн) системээс ITRF (UTM-проекцоор хавтгайд шилжүүлсэн) системд хөрвүүлэх бичлэгийг орууллаа.Үүнийг л манайхан TM-c UTM(ITRF-UTM, хуучин системээс шинэ систем рүү, WGS84-с UTM рүү гэх мэт өөр өөрөөр хэлдэг)-д шилжүүлэх гээд байгаан.
Жич: Хөрвүүлэлтийг хийхэд GeoCalculator программыг ашигласан болно.




video

1 Сэтгэгдэл:

  1. За сайхан зүйл бичсэн байна аа. Чиний хаягыг заагаад бичлэгийг чинь хууллаа шүү. OK.

    ReplyDelete

Энд сэтгэгдлээ үлдээнэ үү...